Preview Mode Links will not work in preview mode

Бизнес эрхлэгч, энтреперенерүүдэд зориулсан Business.MN подкастаа Та гар утсандаа, хаана ч, хэзээ ч, мөн автоматаар татан авч сонсож байх боломжтой. Та подкастаа машиндаа, эсвэл ажлаа хийж байхдаа ч сонсож байж болно. Манай подкастын бичлэгүүд цаг хугацаа заасан дэд гарчгуудтай учир түүнийг эргэн сонсож байх, зарим хэсгийг түүвэрлэн сонсоход хялбар.

Jan 19, 2021

Дугаараас онцлох 3 санаа:

- Хэрэглэгчийн худалдан авалтад нөлөөлөх, үйлдэлд дуудсан дэс дараатай мэдээллийг вэбсайтдаа тогтмол оруулснаар борлуулалтаа өсгөх боломжтой.

- Вэбсайт нь хэрэглэгчийн дата мэдээллийг цуглуулж, үр дүнтэй маркетинг хийх боломж олгодог тул сошиал сувгуудаас давуу талтай. 

- Нүүр хуудсанд хэрэглэгчийн асуудлыг хэрхэн шийдэх тухай мэдээлэл байх ёстой. Олон хуудас дамжуулж, хэрэглэгчийг ядрааж болохгүй.