Preview Mode Links will not work in preview mode

Бизнес эрхлэгч, энтреперенерүүдэд зориулсан Business.MN подкастаа Та гар утсандаа, хаана ч, хэзээ ч, мөн автоматаар татан авч сонсож байх боломжтой. Та подкастаа машиндаа, эсвэл ажлаа хийж байхдаа ч сонсож байж болно. Манай подкастын бичлэгүүд цаг хугацаа заасан дэд гарчгуудтай учир түүнийг эргэн сонсож байх, зарим хэсгийг түүвэрлэн сонсоход хялбар.

Mar 23, 2021

 П.Гандолгор, Ганабелл Институтыг үүсгэн байгуулагч, хүний нөөцийн зөвлөх

 

Дугаараас онцлох 3 санаа:

- Хүний нөөцөө системтэйгээр удирдахад өнөөг хүртэл баримталж ирсэн, цаашид баримтлах бодлого буюу тоглоомын дүрмээ тодорхойлох хэрэгтэй.

- Ажилтныг сонгон шалгаруулах, дасан зохицох хөтөлбөр, гүйцэтгэлийг нь үнэлэх, хөгжүүлэх болон урамшуулах үе шатуудыг нарийн тогтоох нь чухал. 

- Удирдлагын манлайлал байхгүй эсвэл сул бол тоглоомын дүрэм байгаад ч нэмэргүй.