Preview Mode Links will not work in preview mode

Бизнес эрхлэгч, энтреперенерүүдэд зориулсан Business.MN подкастаа Та гар утсандаа, хаана ч, хэзээ ч, мөн автоматаар татан авч сонсож байх боломжтой. Та подкастаа машиндаа, эсвэл ажлаа хийж байхдаа ч сонсож байж болно. Манай подкастын бичлэгүүд цаг хугацаа заасан дэд гарчгуудтай учир түүнийг эргэн сонсож байх, зарим хэсгийг түүвэрлэн сонсоход хялбар.

Jan 3, 2021

Худалдан авагч, үйлчлүүлэгч тухайн бизнесийн төлөө байнга мөнгө төлөхийг хүсдэг бол энэ нь үнэ цэнтэй бизнес. Тэр тусмаа таны оролцоогүйгээр, тогтсон системийн дагуу яг л мөнгөний машин шиг ажилладаг бизнес бол бүр их үнэ цэнтэй. Ийм бизнесийг шууд зарж борлуулах боломжтой байдаг бөгөөд таны бизнесийг мөнгө хайрлахгүй худалдаж авах хүмүүс ч гарч ирнэ.

Жон Варриловын “Төгс компани бүтээх нууц” номд ийм бизнесийг бүтээх арга, зарчмыг маш сонирхолтой, энгийн ойлгомжтой хэлбэрээр өгүүлжээ. Маркетингийн жижигхэн компанийн эзэн, чухам ямар бизнесийг яаж хийхээ мэдэхгүй байсан Алекс Стэйплтон болон түүний түнш, зөвлөх, олон тооны бизнесийг хөгжүүлж дараа нь зарж чадсан Тед Гордон хоёрын түүхээс уншигч та бүхэн өөрийн бизнест тулгардаг маш олон асуултын хариуг олох болно.

Канадын хөрөнгө оруулагч Жон Варриллов нь өдгөө олон мянган компанийн ашигладаг бизнесийн үнэ цэнийг өсгөх “The Sellability Score” программыг санаачлагч бөгөөд амжилттай дөрвөн компани байгуулсан туршлагатай бизнесмэн юм. Бизнес эрхлэхийн зэрэгцээ Inc. сэтгүүлд 30 жилийн турш ажиллахдаа олон зуун ментороос хуримтлуулсан туршлагаа тэрбээр бизнесийг үнэд хүргэх хүчин зүйлсийг олж бусадтай хуваалцахад зориулсан билээ.

Ном захиалах холбоос: https://business.mn/nom/

 

Подкастын оролцогчид:

 Г.Даваадорж. Business.mn сэтгүүл, сайтын редактор. “Төгс компани бүтээх нууц” номын редактор

Н.Энхбаяр. “Төгс компани бүтээх нууц” номын орчуулагч

Д.Энхбат. Karakorum Digital академийн үүсгэн байгуулагч

Б.Мишээл. Business.mn сэтгүүл, сайтын сэтгүүлч

Контент хөгжүүлэгч : П.Энхтүвшин

Подкаст сонсоход:
– iPhone-ий App store: podcast аппликэйшнээс Business.MN гэж хайна, эсвэл
http://podcast.business.mn/
– Андройдын Play store: Google podcast аппликэйшнээс Business.MN гэж хайна, эсвэл
https://apple.co/2zTWDq0
– Youtube Channel: business.mn podcast гэж хайна, эсвэл
https://bit.ly/2WNdwLY

Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж байна