Preview Mode Links will not work in preview mode

Бизнес эрхлэгч, энтреперенерүүдэд зориулсан Business.MN подкастаа Та гар утсандаа, хаана ч, хэзээ ч, мөн автоматаар татан авч сонсож байх боломжтой. Та подкастаа машиндаа, эсвэл ажлаа хийж байхдаа ч сонсож байж болно. Манай подкастын бичлэгүүд цаг хугацаа заасан дэд гарчгуудтай учир түүнийг эргэн сонсож байх, зарим хэсгийг түүвэрлэн сонсоход хялбар.

Nov 3, 2020

11 дүгээр сарын 10-нд 19-00 цагаас болох “Бизнесээ хэрхэн системчлэх вэ” нэртэй вебинар сургалтыг угтаж хийсэн энэхүү подкастаар:

  • Бизнесээ системчлэхийн тулд та эхлээд юуг ойлгож, ямар алхмууд хийх вэ?
  • Бизнесийн эзэн хүний хийх ёстой гол ажил юу вэ?
  • Та бизнес хийгээд байна уу, эсвэл зүгээр л системгүй том ажил хийгээд байна уу?
  • Хүнээс хамаарал багатай, таныг байхгүйд ч ажиллаж байдаг бизнесийг хэрхэн бий болгох вэ?
  • Тогтмол байх нь яагаад өндөр чанараас илүү чухал вэ?
  • Системлэг бизнесийг бүтээхэд ямар процесс, процедурууд байх ёстой вэ?

 

Эдгээр болон бусад асуултад хариулахыг зорьлоо

Эрхлэн гаргагч: Business.mn сэтгүүл, сайт болон Karakorum Digital Академи

Хөтлөгч: Г.Даваадорж. Business.mn сэтгүүл, сайтын редактор. Business.mn сэтгүүлийн ковер материал болох “Амжилтын эзэн” буланг хөтөлдөг. 

Зочин:  Д.Энхбат. Хархорум Дижитал Академийн үүсгэн байгуулагч Д.Энхбат

Дууны найруулагч: П.Энхтүвшин

Подкаст сонсоход:
– iPhone-ий App store: podcast аппликэйшнээс Business.MN гэж хайна, эсвэл
http://podcast.business.mn/
– Андройдын Play store: Google podcast аппликэйшнээс Business.MN гэж хайна, эсвэл
https://apple.co/2zTWDq0
– Youtube Channel: business.mn podcast гэж хайна, эсвэл
https://bit.ly/2WNdwLY

Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж байна