Preview Mode Links will not work in preview mode

Бизнес эрхлэгч, энтреперенерүүдэд зориулсан Business.MN подкастаа Та гар утсандаа, хаана ч, хэзээ ч, мөн автоматаар татан авч сонсож байх боломжтой. Та подкастаа машиндаа, эсвэл ажлаа хийж байхдаа ч сонсож байж болно. Манай подкастын бичлэгүүд цаг хугацаа заасан дэд гарчгуудтай учир түүнийг эргэн сонсож байх, зарим хэсгийг түүвэрлэн сонсоход хялбар.

Aug 27, 2020

Есдүгээр сарын 08-нд 19-00 цагт болох “Бизнесээ эрсдлээс хэрхэн хамгаалах вэ?” нэртэй вебинар сургалтыг угтаж хийсэн энэхүү подкастаар:

  • Бизнесийнхээ эрсдлийг хэрхэн зөв тодорхойлох вэ?
  • СВОТ шинжилгээг яаж зөв хийх вэ?
  • Эрсдлийн менежментийг хэрэгжүүлэхдээ бусад ямар менежментүүдтэй уялдуулж, ямар гол хүчин зүйлсийг тооцох ёстой вэ?
  • Монгол компаниудын удирдлагын түвшинд гардаг хамгийн түгээмэл эрсдлүүд юу вэ?
  • Улс төрийн тогтворгүй байдал, төгрөгийн ханшны уналт зэрэг макро түвшний эрсдлүүдийг бизнесийнхээ стратегит яаж зөв тусгах вэ?
  • Эрсдлийн удирдлагад мэдлэг, мэдрэмж хоёрыг хэрхэн үр дүнтэй хослуулах вэ?
  • Дата, хиймэл оюун ухааны технологийг эрсдлийн менежментэд ашиглахын давуу тал юу вэ?

Эдгээр болон бусад асуултад хариулахыг зорьлоо.

Эрхлэн гаргагч: Business.mn сэтгүүл, сайт болон Karakorum Digital Академи

Хөтлөгч:

Г.Даваадорж. Business.mn сэтгүүл, сайтын редактор. Business.mn сэтгүүлийн ковер материал болох “Амжилтын эзэн” буланг хөтөлдөг. 

Зочин: Ц.Өнөржаргал. Менежментийн зөвлөх

Дууны найруулагч: П.Энхтүвшин

Подкаст сонсоход:
– iPhone-ий App store: podcast аппликэйшнээс Business.MN гэж хайна, эсвэл
http://podcast.business.mn/
– Андройдын Play store: Google podcast аппликэйшнээс Business.MN гэж хайна, эсвэл
https://apple.co/2zTWDq0
– Youtube Channel: business.mn podcast гэж хайна, эсвэл
https://bit.ly/2WNdwLY

Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж байна