Preview Mode Links will not work in preview mode

Бизнес эрхлэгч, энтреперенерүүдэд зориулсан Business.MN подкастаа Та гар утсандаа, хаана ч, хэзээ ч, мөн автоматаар татан авч сонсож байх боломжтой. Та подкастаа машиндаа, эсвэл ажлаа хийж байхдаа ч сонсож байж болно. Манай подкастын бичлэгүүд цаг хугацаа заасан дэд гарчгуудтай учир түүнийг эргэн сонсож байх, зарим хэсгийг түүвэрлэн сонсоход хялбар.

May 28, 2020

Онлайн сургалтыг хэрхэн зөв хийх вэ? Онлайнаар сургагч, суралцагч, ажиллагч бүх хүнд зориулав.

Зургадугаар сарын 2-нд 19-00 цагт болох “Цахим сургалт явуулах Нөү-Хау” нэртэй вебинар сургалтыг угтаж хийсэн энэхүү подкастаар:

– Цахим сургалтанд яаж бэлдэх ёстой вэ?

- Цахим сургалтанд ямар мэргэжил, дадлагатай хүмүүс хэрэгтэй вэ? Ямар баг бүрдэх шаардлагатай вэ?

- Агуулгын эксперт, зааварчилгааны дизайнер, технологи ба медиа хөгжүүлэгч гэж хэн бэ?

- Цахимаар хичээлээ заах багшид ямар нэмэлт ур чадварууд хэрэгтэй вэ?

- Орон зайгаар алслагдсан суралцагчийг багш хэрхэн мэдэрч сэдэлжүүлж идэвхжүүлэх вэ?

Эдгээр болон бусад асуултад хариулахыг зорьлоо

Эрхлэн гаргагч: Business.mn сэтгүүл, сайт болон Karakorum Digital

Хөтлөгчид:

Г.Даваадорж. Business.mn сэтгүүл, сайтын редактор. Business.mn сэтгүүлийн ковер материал болох “Амжилтын эзэн” буланг хөтөлдөг. 

Ч.Мөнхбадрах. Санхүүч.мн-ийг үүсгэн байгуулагч, санхүү бизнесийн зөвлөх

Зочин: Я.Цэцэг-Өлзий. ЮНИДО-гийн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төсөлд цахим сургалтын эксперт, “Цахим Мэдлэг” ТББ-ыг үүсгэн байгуулагч, 20 орчим цахим сургалтын багшаар ажиллаж байгаа.

Дууны найруулагч-продюсер : П.Энхтүвшин

Подкаст сонсоход:
– iPhone-ий App store: podcast аппликэйшнээс Business.MN гэж хайна, эсвэл
http://podcast.business.mn/
– Андройдын Play store: Google podcast аппликэйшнээс Business.MN гэж хайна, эсвэл
https://apple.co/2zTWDq0
– Youtube Channel: business.mn podcast гэж хайна, эсвэл
https://bit.ly/2WNdwLY

Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж байна