Preview Mode Links will not work in preview mode

Бизнес эрхлэгч, энтреперенерүүдэд зориулсан Business.MN подкастаа Та гар утсандаа, хаана ч, хэзээ ч, мөн автоматаар татан авч сонсож байх боломжтой. Та подкастаа машиндаа, эсвэл ажлаа хийж байхдаа ч сонсож байж болно. Манай подкастын бичлэгүүд цаг хугацаа заасан дэд гарчгуудтай учир түүнийг эргэн сонсож байх, зарим хэсгийг түүвэрлэн сонсоход хялбар.

Jan 16, 2020

Компани бол нийгэмд үнэ цэнийг бүтээдэг систем юм. 

 

Компани бол нийгэмд үнэ цэнийг бүтээдэг систем юм. Уг систем доголдвол компанид асуудал үүснэ. Асуудлыг шийдэхийн тулд тухайн системийн доголдсон хэсгийг оношлох хэрэгтэй. Оношлосны дараа үүссэн асуудлыг шийдэх буюу өвчнөө эмчлэнэ. Харин анхнаасаа системгүй бол асуудал үүсвэл юу болох вэ? Түүнийг хаанаас, яаж үүссэнийг хэрхэн мэдэх вэ? Мэдлээ гэхэд хэрхэн шийдвэрлэх вэ? Шийдвэрлэсний дараа дахин өнөөх асуудал үүссээр байвал яах вэ? 

Харин өөрийн байгууллагадаа тохирсон хэвшил, шалгуур, ажил гүйцэтгэх алгоритм зэргээс бүрдсэн нэгдсэн системийг бий болгосон цагт асуудал асуудал байхаа болино. Өөрөөр хэлбэл байгууллагын эрүүл мэндийг системийн инженерчлэлийн аргаар оношлон эдгээх боломжийн талаар энэ удаагийн Бизнес.мн подкаст өрнөлөө. 

Зочиноор: Системийн инженерчлэлийн үйлчилгээний газрын дарга О.Зоригт

Зорилтот хэрэглэгчдийг дэмжих газрын дарга Б.Мандхай