Preview Mode Links will not work in preview mode

Бизнес эрхлэгч, энтреперенерүүдэд зориулсан Business.MN подкастаа Та гар утсандаа, хаана ч, хэзээ ч, мөн автоматаар татан авч сонсож байх боломжтой. Та подкастаа машиндаа, эсвэл ажлаа хийж байхдаа ч сонсож байж болно. Манай подкастын бичлэгүүд цаг хугацаа заасан дэд гарчгуудтай учир түүнийг эргэн сонсож байх, зарим хэсгийг түүвэрлэн сонсоход хялбар.

Jan 7, 2020

Технологийн эрин үеийн асар хурдацтай хөгжлийг дагаад бизнес өөрчлөгдөж байгаагийн нэг илрэл нь маркетинг юм. Өнөө үед сошиал сүлжээг ашиглаж, онлайн маркетинг оновчтой хийж байгаа компани бусдаасаа ялгарч байна. Тэгвэл онлайн маркетингийг яагаад хийх хэрэгтэй талаар BZP Digital&Inbound дижитал маркетингийн агентлагийн үүсгэн байгуулагч, захирал Б.Батзориг ярьж энэ удаагийн Бизнес цэнэг подкастын дугаарт орлоо.

Тэрбээр ажлынхаа хажуугаар хэрхэн онлайн хичээлүүдийг үзсэн, яагаад бүтээгдэхүүн төвтэй биш, харин хэрэглэгч төвтэй маркетинг хийх хэрэгтэй гэх мэт олон зүйлийн талаар ярьсныг энэ дугаараас сонсоорой.

Уг сэдвийн хүрээнд илүү сайн суралцахыг хүсвэл 1-р сарын 15нд болох “Маркетингийн автоматжуулалт: Фэйсбүүк мессенжер маркетинг ба чатбот” сэдэвтэй өглөөний сургалтад энд дарж бүртгүүлээрэй.