Preview Mode Links will not work in preview mode

Бизнес эрхлэгч, энтреперенерүүдэд зориулсан Business.MN подкастаа Та гар утсандаа, хаана ч, хэзээ ч, мөн автоматаар татан авч сонсож байх боломжтой. Та подкастаа машиндаа, эсвэл ажлаа хийж байхдаа ч сонсож байж болно. Манай подкастын бичлэгүүд цаг хугацаа заасан дэд гарчгуудтай учир түүнийг эргэн сонсож байх, зарим хэсгийг түүвэрлэн сонсоход хялбар.

Nov 14, 2019

Давхар тайлан, нэг данс, буруу засаглал, бэлэн төлбөр тооцоо… 

Эдгээр санхүүгийн буруу тогтолцоо танай компанид хэрэгждэг бол ямар сөрөг үр дагавар учруулдаг болон эдгээрийг цэгцэлснээр ямар боломж гарч ирэхийг сонсогч та доорх подкастнаас сонсоорой. Тодруулбал, Бизнес Цэнэг подкаст энэ удаа “Санхүүгийн зөв гүйцэтгэлийн давуу тал”-ын тухай Санхүүч.мн-ийн зөвлөх Ч.Мөнхбадрах болон “Хүүгийн гутал” ХХК-ийн захирал Г.Алтанхуяг нартай ярилцлаа.