Preview Mode Links will not work in preview mode

Бизнес эрхлэгч, энтреперенерүүдэд зориулсан Business.MN подкастаа Та гар утсандаа, хаана ч, хэзээ ч, мөн автоматаар татан авч сонсож байх боломжтой. Та подкастаа машиндаа, эсвэл ажлаа хийж байхдаа ч сонсож байж болно. Манай подкастын бичлэгүүд цаг хугацаа заасан дэд гарчгуудтай учир түүнийг эргэн сонсож байх, зарим хэсгийг түүвэрлэн сонсоход хялбар.

Nov 7, 2019

Бизнесийн удирдагчид хоёр л зүйлийг удирдах шаардлагатай. Энэ бол Хүн ба Процесс. Хүнийг удирдах нь хүний нөөцтэй салшгүй холбоотой бол процессийг хэрхэн, хэн, яаж удирдах вэ? 

Уг асуултад хариулж “Обзерв консалтинг” зөвлөх үйлчилгээний байгууллагын захирал Д.Отгонбат болон Хархорум Дижитал ХХК-ийн захирал Д.Энхбат нартай ярилцлаа. Тодруулбал, процесс ба процессийн удирдлага, процесст суурилсан хандлагын тухай ярьсан юм. 

Тэд бизнесийн байгууллагуудад асуудлаа олж харах нь аюул биш, харин асуудлаа олж харахгүй байх нь хамгийн том аюул гэдгийг онцолж байв.