Preview Mode Links will not work in preview mode

Бизнес эрхлэгч, энтреперенерүүдэд зориулсан Business.MN подкастаа Та гар утсандаа, хаана ч, хэзээ ч, мөн автоматаар татан авч сонсож байх боломжтой. Та подкастаа машиндаа, эсвэл ажлаа хийж байхдаа ч сонсож байж болно. Манай подкастын бичлэгүүд цаг хугацаа заасан дэд гарчгуудтай учир түүнийг эргэн сонсож байх, зарим хэсгийг түүвэрлэн сонсоход хялбар.

Oct 19, 2019

Нийгмийн дизайнерийг Бизнес эрхлэгч хэмээн тодорхойлсон хүн бол ЕБ-ын Шинэ Монгол бүрэн дунд сургуулийн гүйцэтгэх захирал П.Наранбаяр юм. Тэрбээр технологийн зарим гарааны бизнесийг гадны хөрөнгө оруулагчтай амжилттай холбож, тэдний хөгжлийн замыг засахад хувь нэмрээ оруулсан нэгэн. 

Нээлтээ хийгээд нэг сар орчим хугацаа өнгөрөхөд 30.000 гаруй хандалтыг авсан “Инсур” технологийн компанийн үүсгэн байгуулагч Б.Чулуунпүрэв нь өвдсөн олон хүмүүсийн санхүүгийн хүндрэлийг шийдэх зорилготойгоор бизнесээ эхлүүлсэн. Уг санаа нь нийгэсд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн учраас хоёр ч хөрөнгө оруулалтыг амжилттай эхлүүлжээ.

Хөрөнгө оруулалт олох, хөрөнгө оруулагчтай харьцах тал дээр тодорхой хэмжээний туршлагатай дээрх хоёр эрхмийг урин “Хөрөнгө оруулагч ба бизнес эрхлэгч” сэдвээр бид ярилцлаа.  

Тэд санаа тань үнэхээр нийгмийн асуудлыг шийдсэн байхаас гадна хөрөнгө оруулагчтай уулзахдаа өөртөө итгэлтэй, зоригтой, үнэнч шударга байхыг онцолж байв.