Preview Mode Links will not work in preview mode

Бизнес эрхлэгч, энтреперенерүүдэд зориулсан Business.MN подкастаа Та гар утсандаа, хаана ч, хэзээ ч, мөн автоматаар татан авч сонсож байх боломжтой. Та подкастаа машиндаа, эсвэл ажлаа хийж байхдаа ч сонсож байж болно. Манай подкастын бичлэгүүд цаг хугацаа заасан дэд гарчгуудтай учир түүнийг эргэн сонсож байх, зарим хэсгийг түүвэрлэн сонсоход хялбар.

Apr 2, 2021

Г.Чойжамц, Хөх Үүр брэндийн үүсгэн байгуулагч

Дугаараас онцлох 3 санаа:

- Жуулчдад үндэсний органик бүтээгдэхүүнийг таниулахын тулд шууд идэхэд тохиромжтой цагаан идээний “кофе шоп”-уудыг нэвтрүүлэх нь илүү тохиромжтой. 

- Эхэлж буй франчайзыг хөгжүүлэхэд үүсгэн байгуулагчдаас гадна мэргэжилтнүүд, эрх худалдан авагч, хэрэглэгч зэрэг бүх талын оролцоо, санал санаачлага чухал. 

- Айргийг тухайн нутагт нь боловсруулахаас биш стандарт тогтоож үйлдвэрлэх боломжгүй гэдэгтэй эвлэрэх хэрэгтэй.