Preview Mode Links will not work in preview mode

Бизнес эрхлэгч, энтреперенерүүдэд зориулсан Business.MN подкастаа Та гар утсандаа, хаана ч, хэзээ ч, мөн автоматаар татан авч сонсож байх боломжтой. Та подкастаа машиндаа, эсвэл ажлаа хийж байхдаа ч сонсож байж болно. Манай подкастын бичлэгүүд цаг хугацаа заасан дэд гарчгуудтай учир түүнийг эргэн сонсож байх, зарим хэсгийг түүвэрлэн сонсоход хялбар.

Mar 30, 2021

Д.Болор, NCS сургалт-зөвлөх үйлчилгээний компанийн ерөнхий захирал Дугаараас онцлох 3 санаа: - Захирлын ачааллыг бууруулахаас гадна залгамжлагчаа бэлдэх, ажилтнуудын оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэхэд хариуцуулан гүйцэтгүүлэх арга ихээхэн ач холбогдолтой. - Хариуцуулан гүйцэтгүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлдэг бөгөөд захирал юун түрүүнд бусдад шилжүүлэх боломжтой ажил, хэнд, ямар түвшинд хариуцуулахаа тодорхойлно. - Ажлыг бусдад хариуцуулахдаа тухайн ажилтныг сургаж дадлагажуулах, зөвлөж чиглүүлэх, даалгасан ажлаа хянаж байх хэрэгтэй.