Preview Mode Links will not work in preview mode

Бизнес эрхлэгч, энтреперенерүүдэд зориулсан Business.MN подкастаа Та гар утсандаа, хаана ч, хэзээ ч, мөн автоматаар татан авч сонсож байх боломжтой. Та подкастаа машиндаа, эсвэл ажлаа хийж байхдаа ч сонсож байж болно. Манай подкастын бичлэгүүд цаг хугацаа заасан дэд гарчгуудтай учир түүнийг эргэн сонсож байх, зарим хэсгийг түүвэрлэн сонсоход хялбар.

Mar 17, 2021

Я.Цэцэг-Өлзий, Цахим мэдлэг ТББ-ын үүсгэн байгуулагч

Дугаараас онцлох 3 санаа:

- Шалгуур үзүүлэлтүүдийг байгууллагадаа тохиромжтой байдлаар нь эрэмбэлж, энэ жил энэ тавыг хангаж хэрэгжүүлнэ гэх мэтээр шат дараатай хэрэгжүүлэх нь илүү тохиромжтой.

- Цахим сургалтын багш технологийн шийдлийг ашиглан дахин давтагддаг ажлаа хөнгөвчилж, сурагчдыг дэмжин чиглүүлэх, харилцаа холбоо үүсгэх, хүн бүрд хүрч ажиллахад түлхүү анхаарах хэрэгтэй. 

- Сургалтын чанарыг сайжруулах, бүтээлчээр зохион байгуулахад танилцуулах, ур чадвар эзэмшүүлэх зэрэг сургалтын зорилгоос хамаараад өөр арга барилыг ашигладаг.