Preview Mode Links will not work in preview mode

Бизнес эрхлэгч, энтреперенерүүдэд зориулсан Business.MN подкастаа Та гар утсандаа, хаана ч, хэзээ ч, мөн автоматаар татан авч сонсож байх боломжтой. Та подкастаа машиндаа, эсвэл ажлаа хийж байхдаа ч сонсож байж болно. Манай подкастын бичлэгүүд цаг хугацаа заасан дэд гарчгуудтай учир түүнийг эргэн сонсож байх, зарим хэсгийг түүвэрлэн сонсоход хялбар.

Mar 12, 2021

Ч.Машаа, Одо экосистемс ХХК-ийн үүсгэн байгуулагч

Дугаараас онцлох 3 санаа:

- Борлуулалтын ажилтан шуудан түгээгч шиг ажиллах ёсгүй. Технологиор хийх боломжтой ажлыг түүнд даатгаж, шинэ хэрэглэгч олох ажилдаа төвлөрөх хэрэгтэй.

- Худалдааны салбарт мөнгө чөлөөтэй урсаж байх ёстой. Аль нэг газар очиж гацаахгүйн тулд экосистемд нэгдэх хэрэгтэй. Энэ нь бүгдэд ашигтай.

- Дижитал шилжилтийн гол онцлог нь компанийн хэмжээнээс үл хамааран хамтдаа өргөжин тэлж, өсөх боломж юм.