Preview Mode Links will not work in preview mode

Бизнес эрхлэгч, энтреперенерүүдэд зориулсан Business.MN подкастаа Та гар утсандаа, хаана ч, хэзээ ч, мөн автоматаар татан авч сонсож байх боломжтой. Та подкастаа машиндаа, эсвэл ажлаа хийж байхдаа ч сонсож байж болно. Манай подкастын бичлэгүүд цаг хугацаа заасан дэд гарчгуудтай учир түүнийг эргэн сонсож байх, зарим хэсгийг түүвэрлэн сонсоход хялбар.

Feb 25, 2021

Г.Өлзийбуян, Гүйцэтгэлийн Төгөлдөршил ХХК-ийн үүсгэн байгуулагч

Дугаараас онцлох 3 санаа:

- Бараг бүх арга барил, туршлагыг цаасан дээр буулгаж, сургаж, өвлүүлэх боломжтой. Процедурыг видеогоор ч хийж тэмдэглэж болно.

- Захирал эрх мэдлээ шилжүүлэхийн тулд ажилтнууддаа эрх чөлөө, хариуцлагыг нь олгож, гарах алдаа, эрсдэлийг хүлээн зөвшөөрсөн байх хэрэгтэй.

- Захирлыг шаардаагүй байхад ажилтнууд идэвх санаачлагатай байдаг бол тухайн компанийг сайн хариуцлагын тогтолцоотой гэж үздэг.