Preview Mode Links will not work in preview mode

Бизнес эрхлэгч, энтреперенерүүдэд зориулсан Business.MN подкастаа Та гар утсандаа, хаана ч, хэзээ ч, мөн автоматаар татан авч сонсож байх боломжтой. Та подкастаа машиндаа, эсвэл ажлаа хийж байхдаа ч сонсож байж болно. Манай подкастын бичлэгүүд цаг хугацаа заасан дэд гарчгуудтай учир түүнийг эргэн сонсож байх, зарим хэсгийг түүвэрлэн сонсоход хялбар.

Feb 3, 2021

Дугаараас онцлох 3 санаа:

- Хэрэглэгчдийн мэдээллийг бүртгэж, ашиглах процессоо автоматжуулснаар хүн бүрийн хүсэл, хэрэгцээнд нийцсэн сурталчилгааг хүргэх боломжтой. 

- Хэрэглэгчийн нэр, утас, хаяг зэрэг шууд өгөгдлөөс гадна хийж буй үйлдлээс нь дата цуглуулж, юу сонирхож байгааг нь мэдэх боломжтой. 

- Боломжит хэрэглэгчийг бүртгээд орхилгүй мэдээлэл, бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгож харилцаагаа тасралтгүй тордож байх хэрэгтэй.