Preview Mode Links will not work in preview mode

Бизнес эрхлэгч, энтреперенерүүдэд зориулсан Business.MN подкастаа Та гар утсандаа, хаана ч, хэзээ ч, мөн автоматаар татан авч сонсож байх боломжтой. Та подкастаа машиндаа, эсвэл ажлаа хийж байхдаа ч сонсож байж болно. Манай подкастын бичлэгүүд цаг хугацаа заасан дэд гарчгуудтай учир түүнийг эргэн сонсож байх, зарим хэсгийг түүвэрлэн сонсоход хялбар.

Oct 13, 2020

10 дугаар сарын 20-нд болох “Бизнесийн хэлцлийг зөв хийх техник” сэдэвт вэбинар сургалтыг угтаж хийсэн энэхүү подкастаар:

  • Тохиролцоо, хэлцэл гэж юу вэ?
  • Тохиролцоо хийх ур чадвар өнөөдөр яагаад ийм их эрэлттэй болчихов? Тохиролцоо хийх чадвар ба EQ-ийн гүйцэтгэх үүрэг?
  •  Сайн тохиролцоо хийдэг байхын тулд ямар суурь ур чадвар, мэдлэг эзэмшсэн байх ёстой вэ? /Win-Win шийдэлд хүрэх чадвар гэх мэт/
  • Манай улсын хувьд тохиролцоо хийх барууны стандарт соёл хэр нутагшиж байгаа вэ, энэ нь үндэсний онцлогтой хэрхэн хосолж, нийцэж байгаа вэ?
  •  Тэгвэл амжилттай, хэлцэл, тохиролцолд хүрэхийн тулд хэрхэн бэлтгэх вэ?
  • Хэлцэлд авах бус өгөх нь илүү хожоотой байдаг. Яагаад?
  • Орчин үеийн бизнесийн гэрээ хэлэлцээр хийх урлаг ямар чиглэл рүү түлхүү хөгжиж, юуг түлхүү анхаарч байна вэ?
  • Урлаг, спортын нөлөөтэй хүнийг ашиглаж хэлцэл хийх уламжлалын тухай?
  • Видео уулзалт, и-мэйлээр тохиролцоонд хүрэхэд юуг илүүтэй анхаарах хэрэгтэй вэ?

Эдгээр болон бусад асуултад хариулахыг зорилоо.

Эрхлэн гаргагч: Business.mn сэтгүүл, сайт болон Karakorum Digital Академи

Хөтлөгч: Г.Даваадорж Business.mn сэтгүүл, сайтын редактор, “Амжилтын эзэн” буланг хөтлөгч

Г.Орхон Business.mn сэтгүүлийн сэтгүүлч

Зочин: Д.Асралт “Юнайтед Менежмент Консалтинг” ХХК-ийн зөвлөх

Найруулагч: П.Энхтүвшин

Подкаст сонсоход:

–  iPhone-ий App store: podcast аппликэйшнээс Business.MN гэж хайна, эсвэл

http://podcast.business.mn/

-Андройдын Play store: Google podcast аппликэйшнээс Business.MN гэж хайна, эсвэл

https://apple.co/2zTWDq0

-Youtube Channel: business.mn podcast гэж хайна, эсвэл

https://bit.ly/2WNdwLY

Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээн авч байна