Preview Mode Links will not work in preview mode

Бизнес эрхлэгч, энтреперенерүүдэд зориулсан Business.MN подкастаа Та гар утсандаа, хаана ч, хэзээ ч, мөн автоматаар татан авч сонсож байх боломжтой. Та подкастаа машиндаа, эсвэл ажлаа хийж байхдаа ч сонсож байж болно. Манай подкастын бичлэгүүд цаг хугацаа заасан дэд гарчгуудтай учир түүнийг эргэн сонсож байх, зарим хэсгийг түүвэрлэн сонсоход хялбар.

Apr 4, 2020

Энэхүү номын зохиогчид 1977 оноос хойш хамтран ажилласан бөгөөд тэднийг Рожер Фишер, Виллиам Юри, Брюс Паттон гэдэг. Тэд бүгд Засгийн газар, албан байгууллага, хувь хүмүүст зөвшилцөл, хэлэлцээрийн талаар зөвлөгөө өгдөг мэргэжилтнүүд билээ. 

Тиймдээ ч “Зөвшилцөлд хүрэх урлаг” ном анх хэвлэгдсэнээс хойш гучин жил өнгөрчээ. Дэлхийн олон улс орон харилцан ашигтай хэлэлцээрт хүрэхэд, зөрчилдөөндөө хувьсгал хийхэд энэ ном тусалсан аж. Түүнчлэн өнгөрсөн жилүүдэд гэр бүл, байгууллага, нийгмийн хүрээнд шийдвэр гаргах арга барилыг өөрчилж, хувьсгал хийж чадсан учраас номыг хэлэлцээр хийх гарын авлага хэмээн нэрийддэг. Яагаад гэдгийг уншигч, сонсогч та номыг уншиж байж ойлгох биз ээ. 

Тиймээс Бизнес.мн подкаст энэ удаагийн номын хэлэлцүүлгээрээ зарим бизнес эрхлэгчдийн хэдийнэ ширээний ном болсон “Зөвшилцөлд хүрэх урлаг” буюу зөвшилцлийг хэрхэн хийх “гарын авлага”-г онцоллоо. 

Зочин: Booklo-н захирал Ц.Батцэцэг